ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар "гэм буруутай эсэх" шүүхийн шийдвэрийг яг одоо танилцуулж байна

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар "гэм буруутай эсэх" шүүхийн шийдвэрийг яг одоо танилцуулж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, өнгөрсөн баасан гараг /2024.01.26/-т завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн. 

Тэгвэл гурав хоног зөвлөлдсөн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад шийдвэрээ яг одоо шүүгдэгч нарыг шүүх танхимд цуглуулж, шүүхийн шийдвэрийг танилцуулж байна. 

Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.