ШУУРХАЙ: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар холбогдох хэргийг эцэслэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

2024-01-31 14:47

ШУУРХАЙ: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар холбогдох хэргийг эцэслэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн дээрх нэр бүхий хүмүүсийг гэм буруутайд тооцож, шүүх хурал эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар яг одоо зөвлөлдөж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

2024-01-31 14:12

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлагаар хурал үргэлжилж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад шийдвэрээ танилцуулжээ. Шүүхээс Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хүмүүсийг гэм буруутайд тооцож, шүүх хурал эрүүгийн хариуцлагааг яг одоо үргэлжилж байна. Энэхүү хурлаар шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оноох юм. 

Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.