Сонгинохайрхан дүүргийн мэргэжилтэн асан Г.Батзоригийг "Нийслэлийн ерөнхий архитектор"-оор томилжээ

Сонгинохайрхан дүүргийн мэргэжилтэн асан Г.Батзоригийг "Нийслэлийн ерөнхий архитектор"-оор томилжээ

Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилогдоод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэрбээр ажлаа авсан даруйдаа "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Мөн нэлээд олон захирамж, шийдвэрийг гаргаад байгаа юм. Түүний гаргасан зарим захирамж, шийдвэрийг олон нийт төдийлөн тааламжтай хүлээн авахгүй байгаа. 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар саяхан АНУ-ын Денвер хотод томилолтоор явахаасаа өмнө Хотын захиргаанд нэлээд олон томилгоо хийсэн байна. Тухайлбал,  тэрбээр өөрийнх нь хүн гэгддэг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилжээ.

Түүнийг уг албанд томилсон нь мэргэжлийн бус гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Г.Батзориг нь Сонгинохайрхан дүүргийн  газрын албаны мэргэжилтэн хийж байгаад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар томилогдож, улмаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилогдож байгаа нэгэн юм.