"Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн" хэмээн Цэц дүгнэсэн нь "13 бүс болгон хуваасан тойрог" унаж магадгүй байна

"Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн" хэмээн Цэц дүгнэсэн нь "13 бүс болгон хуваасан тойрог" унаж магадгүй байна

Иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан, З.Тамир нар "Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэг буюу нэр дэвшүүлэхтэй холбоотой хэсэгт "сүүлийн зургаан жил хүртэлх хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй" гэсэн заалт нэмсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Энэ заалт нь Үндсэн хуулийг дээдлэх зарчимд үл нийцсэн, мөн сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон Үндсэн хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчсөн байна" хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар "Зууны мэдээ" сонин мэдээлжээ. 

Харин "Сонгуулийн тухай" хууль нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэлт гаргасан байна. Иймд зарим эх сурвалжууд "УИХ-ын 2024 оны сонгуулийг 13 бүсчлэл болгон явуулахаар төлөвлөсөн нь унаж магадгүй" хэмээн таамаглаж байна.