Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Хятадын төрийн компанитай хамтарч "Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулах"-аар болсон гэж мэдээлжээ

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК Хятадын төрийн компанитай хамтарч "Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулах"-аар болсон гэж мэдээлжээ

Манай улс ардчилсан, чөлөөт, зах зээлийн нийгэмтэй. Энэ утгаараа хувийн хэвшил үйлдвэрлэл, бизнесээ явуулж, төр бодлогоор дэмжих ёстой ч сүүлийн жилүүдэд бараг бүх үйлдвэр, бизнест төр оролцож, Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг төр үйлдвэрлэх болсон. Энэ нь авлигын гэмт хэрэг нэмэгдэх гол нөхцөл болж байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл манай төрийн байгууллага Хятадын нэгэн компанитай хамтарч "элсэн чихрийн үйлдвэр" барихаар болсон байна. 

Тодруулбал,  Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллан тус улсын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиолцон санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд хоёр талаас хамтарсан Техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ажлаа эхлээд байгаа аж. 

Монгол улс жилдээ 70,0 орчим мянган тонн буюу 145,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг.

Бидний зүгээс дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар зорьж байна" гэж Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас өчигдөр /2024.02.03/ мэдээлсэн байна. Мөн "элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой" гэж тус Хөдөө аж ахуйн корпорациас тэмдэглэжээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

10 цагийн өмнө

Шуурхай мэдээ