"БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлэхийн тулд Монголын хил дамнасан төмөр зам, авто замыг барьж 100 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөж байна" гэжээ

"БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлэхийн тулд Монголын хил дамнасан төмөр зам, авто замыг барьж 100 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөж байна" гэжээ

БНХАУ бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч орон бөгөөд нүүрс импортоороо ч дэлхийн тэргүүн эгнээнд багтдаг. Хятадын хамгийн том нүүрс имортлогч орон бол Австрали. Харин энэ оноос эхлэн манай улсыг Австралийг орлохуйц томоохон импортлогч орон болгож, нүүрс импортын хэмжээг 100 сая тоннд хүргэх төлөвтэй байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцлон мэдээлэх болжээ.

Хятадын хамгийн том нүүрс имортлогч орон бол Австрали. 2020 онд Хятад болон Австрали хооронд дипломат маргаан өрнөсний улмаас Хятад улс хориг тогтоож нүүрсний импортоо багасгасан. Энэ нь 2020 онд Австралийн ерөнхийлөгч Канберра Ковид-19 тахлын гарал үүслийг судлахыг шаардсанаас улбаатай бөгөөд Хятад Улс хэд хэдэн түүхий эдэд албан бус хориг тавьсны нэг нь Австралиас оруулж ирэх нүүрс байсан юм. Харин 2023 оноос эхлэн хоригоо цуцалсан ч импортын хувь хэмжээ 2020 он буюу хоригоос өмнөх түвшинд хүрч чадахгүй байгаа. Учир нь Хятад нүүрсний импортоор нэг улсаас хараат бус олон улсаас оруулж ирдэг болох бодлого баримталж байна. Тодруулбал, өнгөрсөн онд гэхэд 300 орчим сая тонн нүүрс импортолсны 50 сая тонныг Монголоос, 65 орчим сая тонныг ОХУ-аас импортолж, үлдсэн хувийг Австрали Улсаас импортолсон байна. Мөн Монгол болон Оросоос импортолж буй нүүрс Австралийн нүүрснээс харьцангуй хямд үнэтэй байгаа тул цаашид манай улсаас авах нүүрсний импортыг нэмэгдүүэх бодлого баримталж байгаа талаар Hellenic Shipping news онцолжээ.

Манай улсаас урд хөршид нийлүүлэх нүүрсний импорт энэ онд 10 гаруй хувиар өсөж магадгүй байгаа тул шинээр өргөтгөсөн автозам байгуулж ачааны машины хөдөлгөөн нэмэгдэнэ гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ.

- МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ӨНГӨРСӨН ОНД НЭГ ТОННЫГ 974 ЮАНЬ БУЮУ 135.98 АМ.ДОЛЛАРААР ИМПОРТОЛСОН НЬ ОРОСЫН НҮҮРСНЭЭС 20%-ИАР, АВСТРАЛИЙН НҮҮРСНЭЭС 2 ДАХИН БАГА ҮНЭ -

Хятад улс Монголын нүүрсийг 4600 гаруй км (2858 миль) үргэлжилдэг хилийн дагуух долоон боомтоор голдуу ачааны машинаар импортолдог. Мөн Бээжин, Улаанбаатар хоёр нүүрсний импортыг нэмэгдүүлэхийн тулд гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан бөгөөд өмнө нь тээврийн гацаа үүсэж саад учруулж байсан гэж Хятадын нүүрсний худалдаа эрхлэгчид мэдэгдэв. Түүнчлэн хуурай замын боомтуудад ачааны машины эгнээ нэмж, гаалийн ажилтнуудад бичиг баримтын шалгалтыг түргэтгэхийг шаардаж байгаа бол хилээр Хятадын талын агуулах руу нүүрс зөөх автомат машинуудыг ажиллуулж байна гэж Бээжинд төвтэй захирал мэдэгдсэн байна.

Монголын нүүрсний 60 орчим хувийг нийлүүлдэг Хятадын хилийн Ганчимоду хотын эрх баригчид Монголын импортыг нэмэгдүүлэхийн тулд 2023 онд дэд бүтцийг сайжруулах үүднээс 40 сая юань буюу 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Хятадын хэвлэлд мэдээлжээ. Үүний үр дүнд арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Ганқимаоду боомтоор өдөрт дунджаар 1136 монгол ачааны машин дайран өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар өссөн байна. Түүнчлэн манай улсын нүүрс аль ч улс орноос илүүтэй хямд байдаг гэнэ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн Хятадын ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь Монголын хямд нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

Монголын нүүрсийг өнгөрсөн онд нэг тонн нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллараар импортолсон нь Оросын нүүрснээс 20%-иар, Австралийн нүүрснийхээс 2 дахин бага үнээр импортолсныг Ройтерс агентлаг Хятадын гаалийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

Өнгөрсөн онд манай улсаас авсан нүүрсний импорт 50 сая тонноос давж, 2022 оны түвшинг хоёр дахин нэмэгдүүлж, оны эхний 11 сарын байдлаар Хятадын гаалийн байгууллагаас Австралиас импортолсон нүүрснээс 2.3 сая тонныг бууруулсан гэжээ. Импортын өсөлтөөс үүдэж “Тавантолгой” ХК-ийн хувьцаа 2023 он гарснаас хойш хоёр дахин, Хонконгод бүртгэлтэй "Mongolian Mining Corp" (MMC) 0975.HK компанийн хувьцаа мөн хугацаанд гурав дахин өссөн байна. 2022 онд Тавантолгойгоос Ганцимаодугийн хилийн дагуу Гашуунсухайт хүртэл төмөр зам барьж дуусгасан ч бүдүүн царигтай төмөр зам барьсны улмаас Хятадын төмөр замын сүлжээнд холбогдоогүй. Харин дараагийн чухал ажил бол хил дамнасан төмөр замын холболтыг дуусгах гэж Хятадын эрх баригчид үзэж байна. Шинэ төмөр замын шугам ашиглалтад орсноор Монголын бүх төрлийн төмөр замын экспортын ачааны хэмжээ 2023 онд 8.2 сая тонн байсан бол 2030 он гэхэд 80 сая тонн болж нэмэгдэнэ гэж Хятадын “People’s Daily” сонинд иш татан мэдээлжээ.

Эх сурвалж: Ройтерс, Hellenic Shipping news




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ