Ч.Улаан: Би хууль зөрчөөгүй. Баримтаа гаргаад ир

Ч.Улаан: Би хууль зөрчөөгүй. Баримтаа гаргаад ир

Өчигдөр /2020.01.15/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулт өглөө.

Тэрээр, “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй  сонгон шалгаруулдаг. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. Засгийн газраас “Квот олгосон нь Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна” гэж яригдаж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна.Махны 12 үйлдвэр хоорондоо ярьж байгаад “Зөвхөн технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргана” гэсэн уриалга гаргаж яаманд  хандсан. Бид тэдний уриалгыг дэмжиж байгаа. Тийм ч учраас борлуулж чадаагүй мах үлдсэн байна гэж үзэж байна. Ер нь хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэдэг тоо байдаггүй. Харин хэдий хэр хэмжээний мах экспортлох квот өгөх вэ гэдэг тоо бий. Энэ нь хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр махны квот тогтоох асуудал дээр яамны ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Мах экспортлох асуудал дээр яам квот өгөхдөө авлига авч байна гэсэн яриа гарсан. Тийм асуудал байхгүй” гэлээ.