ВИДЕО: ​Ираны пуужин Украины онгоцыг сөнөөсөн бичлэг ИЛ БОЛОВ

ВИДЕО: ​Ираны пуужин Украины онгоцыг сөнөөсөн бичлэг ИЛ БОЛОВ

Энэ сарын 08-ны өдөр өнөөдөр Ираны нийслэл Тегеран хотын ойролцоо 180 зорчигч тээвэрлэж явсан Украины агаарын тээврийн Боинг 737 онгоц сүйрсэн талаа бид мэдээлсэн. Тус онгоцыг Иран улсаас буудаж сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн билээ. 

Тодруулбал, Ираны арми өнгөрөгч лхагва гаригт Тегераны олон улсын нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 05.15 цагт Киев хотыг чиглэн хөөрсөн Украины иргэний агаарын тээврийн “PS-752” дугаарт нислэгийг АНУ-ын хариу цохилт гэж андууран пуужин харваж устгасан билээ. Сүйрлийн улмаас онгоцонд зорчиж явсан нийт 176 хүн бүгд амь насаа алдсан юм.

Тэгвэл уг онгоцны ослын бичлэг ил болж эхэллээ. Ираны арми Украины иргэний агаарын тээврийн онгоцыг чиглүүлэн 30 секундын дотор хоёр пуужингийн цохилт өгч оноход онгоц агаарт шатаж эхэлжээ.

Ираны дарангуйлагч дэглэм эдгээр бичлэгийг ил болгосон хүмүүсийг олж, хорьжээ. 

Эх сурвалж: New York Times




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө