Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн попрол хэтийдэж Сталины дүрд тоглож эхлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн попрол хэтийдэж Сталины дүрд тоглож эхлэв

Зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуульд ялахыг хүссэн улс төрчдийн үйлдэл хэт хурцдаж эхлэв. Манай улс 1992 онд парламентын засаглалтай болж, Ардчилсан нийгмийг тунхагласан. Аливаа асуудлыг парламентаараа хэлэлцэж шийдвэр гаргадаг нь бидний үнэт зүйл.

Гэтэл сүүлийн үед улс төрчид дор бүрнээ попорч эмзэг сэдвийг өлгөж аван иргэдэд амлалт өгөх зэрэг  нь хэрээс хэтэрдэг болов. Оны өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хамтарч тэтгэврийн зээлийн өр тэглэж хязгааргүй попорсон.

Үргэлжлүүлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө орон нутагт ажиллаж попролоо хийж эхлэв. Тэрбээр Говь-Сүмбэрт ажиллахдаа өвс тарааж, Хэнтийн бүх сумдад ажиллан машин, техник хэрэгсэл  өгч явна.

Ард түмний дунд орж ИХ УДИРДАГЧ шиг загнаж, зураг хөргөө татуулж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан зөвхөн наадам болон төрийн хүндэтгэлийн өдөрт зориулсан арга хэмжээнд гаргаж ирдэг найман шарга морийг Хэрлэний хөдөө аралд авчирч хамтдаа зургаа авахуулжээ. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө