"Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаангомд биш Мөрөнд бууна" гэж МИАТ компаниас мэдэгджээ

"Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаангомд биш Мөрөнд бууна" гэж МИАТ компаниас мэдэгджээ

Улаангом хотын нисэх буудал орчмын цаг агаарын байдал нь агаарын хөлөг буухад шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлан нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Иймд Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн ОМ081/082 дугаарт аяллын нислэг Улаангом хотод буулгүй Мөрөн хотод 09:30 цагт буухаар болсон байна. Энэ талаар МИАТ ТӨХК-иас дараах цагийн хуваарийг танилцууллаа.

ОМ082 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: 

Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ082 дугаарт аяллын нислэг Мөрөн хотоос 09:30 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:35 цагт буухаар төлөвлөж байна. Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийг маргааш буюу 2-р сарын 17-ний өдрийн 06:15 цагт үйлдэхээр боллоо.

Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: 

Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 дугаар аяллын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна. Улаангом-Улаанбаатар чиглэлийн ОМ052 дугаарт аяллын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.