ВИДЕО: Туульч Э.Баатаржав Болливудын дуучинтай хамтран уран бүтээл хийжээ

ВИДЕО: Туульч Э.Баатаржав Болливудын дуучинтай хамтран уран бүтээл хийжээ

Монгол Улсын Соёлын элч, цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Шинийн нэгний билэгт сайн өдөр Энэтхэгийн Болливудын нэрт дуучин Мохийт Чоухантай хамтран бүтээсэн шинэ уран бүтээлээ танилцуулжээ.

“Duur” хэмээх уран бүтээлийн зургийг төв болон Умард Энэтхэгт авсан байна. Эл бүтээлд байгаль дэлхийгээ хамгаалах, хүн байгалийн шүтэлцээний тухай өгүүлжээ. Уран бүтээлчид одоогоор гурван дуу бичүүлээд байгаа бөгөөд цаашид зургаан дууг хамтран дуулахаар төлөвлөжээ. Уг бүтээл нь олон нийтийн цахим сүлжээнд одоогоор 3.5 сая хүнд хүрээд байгаа юм.