"Одоогийн байдлаар 40 чиглэлд 68 тээврийн хэрэгслээр 2040 зорчигч зорчин явж байна" гэж АТҮТ-өөс мэдээлжээ

"Одоогийн байдлаар 40 чиглэлд 68 тээврийн хэрэгслээр 2040 зорчигч зорчин явж байна" гэж АТҮТ-өөс мэдээлжээ

Авто тээврийн үндэсний төвөөс цаг агаарын болон тээвэрлэлтийн талаарх шуурхай мэдээг хүргэжээ. Тус мэдээлэлд "2024 оны хоёрдугаар сарын 17-ны 10:00 цагийн байдлаар нийт 40 чиглэлд 68 тээврийн хэрэгслээр 2040 зорчигч зорчин явж байна. Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудын нутгаар цас орж байна. Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цасаар шуурч байна. Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн байна" гэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө