Ховдын Үенч суманд өчигдөр хамгийн их буюу 17 см зузаан цас оржээ

Ховдын Үенч суманд өчигдөр хамгийн их буюу 17 см зузаан цас оржээ

Энэ амралтын өдрүүдэд буюу 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Өчигдөр /2024.02.16/ баруун аймгуудын нутгийн өмнөд болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-17.0 см цас оржээ. Үүнээс хамгийн их нь Ховдын Үенч 17.0 см, Алтай 16.0 см, Байтаг 14.0 см, Баян-Өлгийн Булган суманд 9.0 см, Увсын Түргэнд 6.0 см, Завханы Их Уул, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Булганы Дашинчилинд 4.0-4.8 см, бусад нутгаар 0.0-3.5 см цас орсон байна.