"Хонхорын төмөр замын гарамын урд талд автомашинтай цасанд суусан 8 иргэний аюулгүй байдлыг хангалаа" гэж НОБГ-аас мэдээллээ

"Хонхорын төмөр замын гарамын урд талд автомашинтай цасанд суусан 8 иргэний аюулгүй байдлыг хангалаа" гэж НОБГ-аас мэдээллээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд цасанд суусан нэг, гал түймрийн таван дуудлага мэдээлэл иржээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гарамын урд талд автомашинтай цасанд суусан бага насны хүүхэдтэй байгаа гэсэн дуудлагыг 03:02 цагт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход 10-38 насны найман иргэн Toyota Harrier, Subaru forester маркийн автомашинтай цасанд суусан байсныг машиныг гаргах боломжгүй тул үлдээж, иргэдийг аюулгүй газарт хүргэжээ. Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул цасанд сууж, төөрч осгохоос сэргийлэн хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.