ШУУРХАЙ: Улаанбаатараас Арвайхээр, Мандалговь, Даланзадгад, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан чиглэлийн авто замыг маргааш 11:00 цаг хүртэл хаалаа

ШУУРХАЙ: Улаанбаатараас Арвайхээр, Мандалговь, Даланзадгад, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан чиглэлийн авто замыг маргааш 11:00 цаг хүртэл хаалаа

Цаг агаарын нөхцөл байдал хүнд, ихэнх нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар тушаалаас гаргаж, "Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Баруун-Урт, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл хаах" тушаалыг гаргасан байна.