Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 2 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:53-18:19. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ. Хур усан болох улирал (12ц 16м) эхлэнэ.