Ираны хэвлэл Жоржина Родригесийн зургийг өөрчлөн засч, олон нийтэд тараасан нь шүүмжлэл дагуулж байна

Ираны хэвлэл Жоржина Родригесийн зургийг өөрчлөн засч, олон нийтэд тараасан нь шүүмжлэл дагуулж байна

Хөлбөмбөгчин Кристиано Роналдо 39 насны төрсөн өдрөө тэмдэглэх үеэрээ гэр бүлийнхэнтэйгээ авхуулсан зургаа цахим хуудаснаа нийтэлсэн байна. Гэтэл уг үйл явдлын дараа түүний гэр бүлийн зургийг фотошопоор янзалж,  Ираны хэвлэлээр түгээж эхэлжээ. 

Тодруулбал, Уг зурагт түүний эхнэр Жоржина Родригесын зургийг Ираны "Хамшахри" хэвлэл нийтлэхдээ өгзөг хэсэгт засвар хийж, өөрчилсөн байна. Гэхдээ Роналдо Саудын Арабын хөлбөмбөгийн "Аль Насср" багт шилжсэний дараа "Усыг нь уувал ёсыг нь дага" гэгчээр Родригес ч хувцаслалтандаа цензуртай хандах болсон.

Саудын Арабын болон Иран улс эмэгтэйчүүдийн юу өмсөж, зүүхийг хянадаг дэглэмтэй. Тус улсын эмэгтэйчүүд гивлүүр зүүж, битүү, сул хувцас өмсөх ёстой байдаг. Эмэгтэйчүүд энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд 10 хүртэл жилийн хорих ял авдаг байна. Энэхүү хуулиас харахад Жоржина Родригесийн бие Ираны дэглэмд зохицоогүй бололтой. Харин Жоржинагийн хувьд энэ асуудалд маш их бухимдаж байгаа аж.