С.Одонтуяа: Хар тамхи ирээдүй хойчийг маань устгаж байна. Үүнийг хил гаалиар оруулж ирэхэд оролцдог төрийн алба хаагчдын ялын бодлогыг чангатгах хэрэгтэй /ЦУВРАЛ-1/

С.Одонтуяа: Хар тамхи ирээдүй хойчийг маань устгаж байна. Үүнийг хил гаалиар оруулж ирэхэд оролцдог төрийн алба хаагчдын ялын бодлогыг чангатгах хэрэгтэй /ЦУВРАЛ-1/

Хойч үеийн маань ирээдүйд заналхийлж буй нэг зүйл бол хар тамхи. Энэ бол өнөө цаг үед зайлшгүй яригдах ёстой сэдэв. Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 оноос эхлэн хар тамхи хэрэглэгчид ихсэж буй орны тоонд орох болсон.

Манай улсын хувьд 2002 онд батлагдсан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч юмс өөрчлөгдөж, дэлхий хурдацтай хөгжиж, олон шинэ зүйл бий болохын хирээр энэ хуульд ч өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Иймд бид хар тамхины асуудалд өөрийн дуу хоолойгоо тодорхой хэмжээнд хүргэж, илэрхийлж байгаа болон хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар ажиллаж буй УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, мөн гурван жил хар тамхи хэрэглэж байгаад бүрэн эдгэрсэн "Нэргүй амьдрал" ТББ-ын тэргүүн Г.Гүррагчаа, АН-ы дарга Лу.Гантөмөрийн зөвлөх Г.Амаржин нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгууллаа.

ВИДЕО:

- Өнөөдөр Монгол Улсад залшгүй нэг яригдах ёстой сэдэв байгаа нь хар тамхи. Энэ бол нэлээд ноцтой хэмжээнд хүрсэн. Сүүлийн үед УИХ дээр энэ талаар нэлээд дуугарах болсон С.Одонтуяа гишүүнээс асуумаар байна. УИХ дээр яригдаж байгаа зүйлс юу байна. Ер нь хар тамхины хэрэглээ, нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ?

С.Одонтуяа: Сүүлийн үед хар тамхитай холбоотой ээжүүдээс маш олон захидал ирж байгаа. Хар тамхины хэрэглээ нэлээд газар авч, аюултай түвшинд хүрсэн. Хүүхдүүд үүнд олноороо уруу татагдаж байна. Зарим хүүхдүүд бүр хар тамхи гэж мэдэхгүйгээр хэрэглээд хар тамхинд орчихдог. Иймд миний бие шийдвэр гаргах түвшний хүний хувьд энэ асуудалд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд хар тамхинд орсон тохиолдолд тэр айлын амьдрал тэр чигтээ сүйрчхэж байна л гэсэн үг. Тэр хүмүүс яаж тэмцэхээ мэддэггүй. Мөн энэ цөөхөн Монголчууд чинь залуус нь хар тамхинд ороод байж болохгүй. Энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Миний хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол хар тамхи татаж байгаа хүнд огт эмчилгээ байдаггүй. Иймд энэ асуудлыг олон талаас нь хэлэлцээд эхэлсэн байгаа. Манай ихэнх хурлууд хаалттай хуралддаг л даа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

- Азийн орнуудын жишгийг дагах гэж байгаа гэж ойлгож байгаа. Нэг нууц биш нууц байна л даа. Тэр нь хар тамхины асуудал яригдахаар дээд албан тушаалтнуудын холбоо сүлбээ байгаад байдаг. Иймд нэлээн том эрсдлүүд байж болохуйц харагдаж байна. Таны хувьд энэ асуудалд дугараад ирэхээр дайралт, сөрөг зүйлс магадгүй дарамт ирж байна уу?

С.Одонтуяа: Хар тамхины асуудлыг яриад эхэлснээс хойш дайралт эрс нэмэгдсэн. Янз бүрийн аргаар энэ асуудлаас хол байж, болгоомжтой байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ үүнийг бид ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх ёстой. Дайн тулааны үеийн гарз хохирлоос ч илүү олон хүн хар тамхины улмаас үрэгдээд байна. Хар тамхи авч ирж, ашиг олох гэж зар байгаа хүмүүс хүүхдүүд рүүгээ буу шагайгаад буудаж байгаагаас ялгаагүй. Сая ерөнхийлөгч айлчлалаар явахдаа Вьетнам, Лаос зэрэг улсын хууль хүчнийхнийг авч ирээд энэ асуудалтай тэмцэж эхэлсэн. Бид ч энэ асуудлыг задгай орхиж огт болохгүй. Гэхдээ тэмцэхдээ гол нь зөв гарц гаргалгааг олох ёстой.

- Хар тамхитай тэмцэх талаар бид үнэхээр л ярих ёстой. Г.Гүррагчаа маань энэ асуудалтай тэмцэж, туулсан хүний хувьд нөхцөл байдал ямар байдаг талаар мэдэ байгаа байх? Мөн цаашдын гарц гаргалгаа тал дээр илүү дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна?

Намайг Г.Гүррагчаа гэдэг. Би гурван жил хар тамхи хэрэглэж байгаад эдгэрээд арван жил болж байна. Миний хувьд “Нэргүй амьдрал” гэх байгууллагыг үүсгэн байгуулаад залуучуудад туслахаар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа маш олон судалгаа хийсэн. Олон улсын туршлагаас үзвэл эдгэрлийн 12 алхамыг голчлон хэрэглэж байна. Энэ нь 70 жилийн судалгаа болон маш олон хүний хөдөлмөр, эрүүл мэндээр бий болсон зүйл. Миний хувьд үүнийг л Монголд хэрэгжүүлэх гээд явж байна. Энэ арга дэлхийн 160 гаруй улсад зөвшөөрөгддөг. Монголд хуулийн дагуу албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхэлж байна. Хар тамхины хор хөнөөлийг нь мэдээж би хамгийн сайн мэднэ. Хүний эрүүл мэндэд маш хортой. Нөхөн үржихүй, үндэсний аюулгүй байдалд ч хүртэл нөлөөлж мэдэх зүйл.

- Эцэг эхчүүд рүү чиглэлсэн нэг асуулт асуумаар байна. Хүүхдүүд нь согтуу ороод ирвэл мэдэж чадах ч хар мансуурсан эсэхийг хэрхэн таних вэ?  Хүүхдүүд ер нь яаж ороод, юунаас эхлээд байна вэ? Мөн хар тамхи хэрэглэсэн хүүхдийг ямар шинж тэмдгээр нь таньж мэдэх юм бэ? Энэ тал дээр мэдээлэл өгвөл эцэг эхчүүдэд ч илүү хэрэгтэй болов уу?

Г.Гүррагчаа: Сүүлийн үед залуус, эцэг эхчүүд маань үр хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцох цаг нь багассан. Мөн хүүхдийн сэтгэл зүйчийн талаар ойлголт байдаггүй. Хүүхдүүдийн нийгмээс олж авч буй ав буй сэтгэл зүйн асуудлууд нь бөөгнөрсөөр байдаг. Ингээд залуус бодит байдлаасаа зугтахын тулд хийсвэр ертөнц рүү чиглэсэн сонголтуудыг хийж эхэлдэг. Хар тамхины төрлийн мансуурулдаг ахуйн газ, цавуу, бензин, тэр ч бүү хэл оо хүртэл байдаг. Юун түрүүнд эцэг эхчүүд хүүхдээ хараад хэвийн бус байгааг нь анзаардаг байх хэрэгтэй. Хэрэглэсэн хүмүүсийн зарим нь галзуу солиотой юм шиг болдог бол зарим нь дуугаа хураагаад чимээгүй болдог. Тухайн хүнээс л хамаарна л даа.

- Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд гадны жишигтэй харьцуулах болжээ. Ер нь хууль эрх зүйн хүрээнд ямар процесс дээр явж байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

С.Одонтуяа: Сая УИХ дээр төсөв батлахад хэдэн чухал зүйлсийг оруулсан байгаа. Манай улсын хувь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон зүйлс тутаж байдаг. Үүн дээр зохицуулалт оруулж өгсөн. Тухайлбал орон тоо, лаборатори зэрэг нэлээд олон зүйлс байна. Үүнийг бид байнгын хорооны хурлаар хаалттай ярилцаад нэлээд сайн шийдвэрлэсэн. Бас нэг асуудал бол хар тамхитай тэмцэх асуудалд нэгдсэн хэд хэдэн хуулийн төслүүд оруулж ирэх гэж байгаа. Нэгдсэн байдлаар шийдэх гэж байна гэсэн үг. Б.Энхбаяр сайд үүн дээр нэлээд бэлтгэл хангаж байгаа. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөхгүй бол дэлхий дээр өөрчлөгдөж хувьсаж байгаа олон зүйлийг манай хууль эрх зүйн орчин гүйцэхгүй байна. Одоо бүх шинэлэг зүйлсийг оруулж ирэх цаг нь болсон. Тухайлбал хилээр янз бүрийн бодис оруулаад ирдэг. Гэтэл тэр нь хилээр оруулахыг хориглосон зүйлсийн жагсаалтад байдаггүй. Тэгэхээр үүнийг оруулах хэцүү оруулахгүй байж бас болохгүй болдог. Солонгос бол 337 хориглосон жагсаалт гаргачихсан байдаг. Иймэрхүү хууль эрх зүйн орчныг хийх ёстой. Мөн олон улсын байгууллагуудтай хамтрах, гадаад харилцаагаа сайжруулах зэрэг олон асуудал яригдана.

- Г.Гүррагчаагаас асуумаар байна. Хар тамхинаас ер нь гардаг юм уу?

Г.Гүррагчаа: Гарна. Эдгэрлийн 12 алхам хөтөлбөрийн хүрээнд тухайн хүнээс хамаарна.  Тухайн хүн хэр сэтгэл зүйн гэмтэлтэй байгаагаас шалтгаална гэсэн үг. Хар тамхи хэрэглэж байгаад гарсан танил дуучид ч олон бий. Тэд өөрсдийн хар тамхинаас гарсан туршлагаа ч хэлдэг. Монголд олны танил хүмүүс энэ төрлийн зөвлөгөөг залууст хүргэж байх хэрэгтэй. Сүүлийн үед залуус маань өвсний тухай дуу зохиож ч дуулдаг болж. Энэ юунд уруу татаад байгааг би сайн ойлгодоггүй. Үүн дээр нэг цензур байх ёстой. Хар тамхинаас татгалзах асуудалд урлаг соёлынхон ч нөлөөллөө үзүүлэх хэрэгтэй.

- Хүмүүсийн толгойг гашилдаг зүйл л тэр. Яг практик дээр яаж тэмцэх юм бэ? Хуулиа чангатгах юм уу, цагдаа нар тэмцэх юм уу? Хил гаалиар ч янз бүрээр ороод ирдэг. Дотооддоо ч ургаж л байдаг. Ахуйн хэрэглээнд ч бий. Ингээд хүүхэд залуучуудын хэрэглээ нэмэгдээд байхаар яаж барьж илрүүлэх вэ? Мөн урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авах юм бол?

С.Одонтуяа: Хамгийн эхлээд хилээр орж байгаа сувгийг л хаах хэрэгтэй. Нэгэнтэй ороод ирсэн байхад маш хэцүү. 10 хувьтай нь л тэмцэж чадахаас бус хар тамхи түгээдэг цэгүүд нь маш нууц байдаг. Иймд оруулж ирэхгүй байх тал дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Мөн төрийн алба хаагчид ийм хууль бус зүйлийн өмнөөс тэмц гээд тангараг өргөөд ажиллаж байгаа хэрнээ мөнгө аваад үүнийг оруулж ирж байна гэдэг нь хамгийн том нүгэл. Ялангуяа хар тамхи бол хүүхдүүдээ хөнөөх зэвсэг. Хамгийн түрүүнд төрийн албан хаагчдын оролцсон гэмт хэргийн ялыг чангатгах хэрэгтэй. Монголд хэдэн зуун цэгээр бус хэдхэн хил гаалиар л орж ирж байгаа.

Г.Гүррагчаа: Олон улсын туршлагыг харахад хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх нээлттэй хэлэлцүүлэг, сургалт семинар зэргийг шат шатанд нь хийдэг. Мөн эдгэрлийн хөтөлбөрт хамрагдах шийтгэлийг хуулиндаа оруулах хэрэгтэй. Яллах гэдгээсээ илүүтэй шийтгэл гэдэг зүйлийг бий болгоод эдгэрлийн хөтөлбөрт хамруулах хэрэгтэй байна. Хүн алдаж болох ч гол нь алдаагаа дахин давтдаггүй байх хэрэгтэй.

- Нийгэмд нэг парадокс байгаа нь мансууруулах бодисоос татгалзах хэрэгтэй, гарах хэрэгтэй гэдэг ч гарсан нэгнээ нийгмээрээ чичлээд байдаг. Би хувьдаа Г.Гүррагчаагаар бахархаж байна. Энэ асуудлыг хүн барагтай л ярьдаггүй. Магадгүй хар тамхи хэрэглэсэн хүн өөрөөсөө ичих, бусдаас туслалцаа авах хүсэлгүй байдаг. Иймд иргэд алдаа хийж болно гэхдээ туслалцаа авах зоригтой байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ямар ч байсан маш чухал сэвдийн талаар ярилцлаа. Хар тамхины асуудал бол зайлшгүй ярилцах ёстой чухал сэдэв. Цаашид ч цуврал болгоод ярилцах болно.