Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, 61 настай эрэгтэй хүнд гэмтжээ

Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, 61 настай эрэгтэй хүнд гэмтжээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хорооны “Баян туруун”-ы 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн  19:08 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 19:33 цагт очиход иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн З /61 настай, эрэгтэй/ зүүн гарын шуу, гарын алга, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бич өдөр

16 минутын өмнө