ШУУРХАЙ: "Өсвөр насны охид нэгнийгээ зодсон" гэх хэрэг энэ сард Баянгол дүүрэгт гарсан бөгөөд цагдаа шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Өсвөр насны охид нэгнийгээ зодсон" гэх хэрэг энэ сард Баянгол дүүрэгт гарсан бөгөөд цагдаа шалгаж эхэлжээ

Өсвөр насны охидууд нэг нэгнийгээ зодож байгаа бичлэг өчигдөр /2024.02.19/ цахим сүлжээнд цацагдаж, олны эгдүүцлийг төрүүлээд байна. Тэгвэл эл бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "тухайн өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар энэ сарын 08 /2024.02.08/-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороонд байрлах нэгэн хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байгаа. Өдгөө тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.