Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарч байна. Энэ үед зарим сумдад нүүрс нь асахгүй байгаа тул гал алдаж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Галт сумын дулааны цахилгаан станцын нүүрс асахгүй байгаа тул гал алдаж мэдэхээр байгаа гэнэ. Иймд тус сумын зүгээс нүүрс ирэх хүртэл түлж болох бүх зүйлсийг түлж, шугамаа хөлдөөхгүй байх арга хэмжээ авч байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар иргэдээс түлж болох дугуй, түлш, түлээ цуглуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.