Өнгөрөгч оны есдүгээр сарын 21 /2023.09.21/-ны өдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид үл мэдэх зүйлд хордож, олон сурагч эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн байдаг.
Харин тухайн сурагчид электрон тамхины шингэнд хордсон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад байгаа юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагчид 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлгийн тусламж авсан" гэх хэрэг бүртгэлтийн хэргийг Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй ба олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл явж байна" гэлээ.