Мөрдөн байцаалтад буцаагаад байсан Ж.Пунцагт холбогдох хэргийг ирэх баасан гарат шүүхээр товложээ

Мөрдөн байцаалтад буцаагаад байсан Ж.Пунцагт холбогдох хэргийг ирэх баасан гарат шүүхээр товложээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Шүүгдэгч Ж.Пунцагт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлсэн байдаг юм. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1-д "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.