Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -18...-20 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.