Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч хүүхэд тээвэрлэж явсан сургуулийн автобусыг мөргөж осол гаргажээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч хүүхэд тээвэрлэж явсан сургуулийн автобусыг мөргөж осол гаргажээ

Өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд хүүхдийн автобус мөргөсөн осол гарчээ. Тодруулбал, T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасныг тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэлээ.




ЭМГЭНЭЛ

11 цагийн өмнө