Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын урьдчилсан хуралдааныг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс хийсэн билээ.
Тэгвэл дээрх асуудлыг хэлэлцэх үндсэн хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр болж, эцсийн шийдвэр гарах юм. М.Бадарч нь Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг.