Өнгөрсөн шөнө сүүлийн 64 жилд тохиогоогүй хамгийн хүйтэн шөнө болжээ

Өнгөрсөн шөнө сүүлийн 64 жилд тохиогоогүй хамгийн хүйтэн шөнө болжээ

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага темературын үнэмлэхүй бага утгыг эвдсэн хүйтэрсэн шөнө болж өнгөрчээ. Энэ нь 1960 оноос хойш буюу 64 жилийн хугацаанд ажиглагдсан хамгийн бага утга бөгөөд хоёрдугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга болсон Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэв. 

Тодруулбал, Улаанбаатар -39, Архангай -38, Баян-Өлгийд -39, Завханы Отгон суманд -40 градус, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд -45, Төв аймгийн Адтанбулаг суманд -46, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумдад -44 градус хүрч тус тус хүйтэрсэн нь үнэмлэхүй бага утга болжээ.