Жуулчдын хөлд дарагдсаны улмаас Патогоны эко систем доголдож эхэлжээ

Жуулчдын хөлд дарагдсаны улмаас Патогоны эко систем доголдож эхэлжээ

“Los Glaciares” үндэсний паркт, Патагоны сүрлэг оргилуудын дунд орших дээд зэрэглэлийн жуулчны бааз, амралтын газруудаараа алдартай тус тосгоны бохирын систем зарим өдөр ачааллаа даахгүй хальж, улмаар аюултай бактериуд нутгийн онгон дагшин эко системийг бохирдуулдаг байна.

Үндэсний паркийн дундуур урсаж, нутгийн оршин суугчдыг цэвэр усаар хангадаг Лас Вуэлтас голд хальсан бохир ус нийлж буйг сүүлийн саруудад голын уснаас дээж авсан шинжилгээний үр дүн харуулжээ. Асуудал нь хэт олон жуулчин, тэдэнд үйлчлэх дэд бүтцийн хомсдол аж.

Эль Чалтений бохир ус цэвэрлэх байгууламж анхандаа 4300 хүн амтай сууринд үйлчлэхээр баригдсан ч тус тосгон аялал жуулчлалын оргил үе 11 дүгээр сараас дараа жилийнх нь гуравдугаар сар хүртэлх хугацаанд 10 мянга хүртэлх тооны оршин суугчтай байдаг байна. Аргентины Патагоны бүс нутагт зочлох жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс өсжээ. Зөвхөн 2023 оны 12 дугаарт сард л гэхэд “Los Glaciares”-т 61 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар өссөн үзүүлэлт болохыг тус улсын Засгийн газрын тоо мэдээлэлд дурдсан байна.