"Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компанийн нэр бүхий алба хаагчид архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан байж болзошгүй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. Иймд Тавантолгой төмөр зам компанид ажилладаг эдгээр хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй тухайгаа тус компаниас мэдэгдсэн.
Мөн олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгтэй нь холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ч эх сурвалж бидэнд мэдээлсэн.
Тэгвэл Засгийн газрын дэргэдэх Хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч "Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компанид шалгалтын ажлын эхлүүлсэн байна. Төрийн байгууллагуудын энэхүү шалгалтаар "Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компаниас өөр олон зөрчил илэрч магадгүй байгаа ажээ.