Ковид-19 халдварын эсрэг вакцин зарим өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг судалгаагаар тогтоожээ

Ковид-19 халдварын эсрэг вакцин зарим өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг судалгаагаар тогтоожээ

“Pfizer”, “BioNTech”, “Moderna”-ийн бүтээсэн вакцин зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж буйг судалгаагаар тогтоожээ.

Вакцины аюулгүй байдлын талаар өнөөг хүртэл хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаагаар коронавирусийн халдварын эсрэг вакцинууд нь мэдрэл, цус, зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэлээ. Тодруулбал, “Pfizer”, “BioNTech” болон “Moderna” компанийн бүтээсэн вакцин нь зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Харин Оксфордын их сургууль, “AstraZeneca”-ийн хамтран бүтээсэн вакцин нь тархинд нэг төрлийн цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Мөн энэхүү вакциныг дархлааны систем нь захын мэдрэлийн систем рүүгээ дайрч эхэлдэг гийен-барре хам шинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.