Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдвал би оролцохгүй

Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдвал би оролцохгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өчигдөр хүргүүлсэн байна. Хуулийн дагуу 48 цагийн дотор УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. 

Энэ дагуу өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. 

Үүний дараа байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Сүүлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй.

Хэрэв Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэлээ.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж ахалдаг бөгөөд парламентад хамгийн олон удаа сонгогдсон ахмад гишүүд болох Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагддаг билээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө