Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Яармагийн гүүр"-ний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас ачаалал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Одоогийн байдлаар тухайн зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авч байгаа аж. Тиймээс тухайн хэсгийг сонгож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж, аюулгүй хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.
