Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 367 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 222 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2 иргэнийг тухайн албан тушаалд томилогдож албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал буюу ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, хариуг холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст 1 материалыг шилжүүллээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж АТГ-аас мэдээлжээ.