Монгол Улсын Хөгжлийн банк амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.
ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 аж ахуй нэгжид арилжааны банкаар дамжуулан 214.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож хөтөлбөр хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулахаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, шинээр ажлын байр бий болгосон.
Ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлснээр:
- Техник тоног төхөөрөмжөө шинэчилж ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүнүүдийг дотооддоо гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр:
- Импортын хуурай сүүний нийлүүлэлтийг бууруулж, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг өсгөхөд тодорхой нөлөө үзүүлсэн.
Хүлэмжийн аж ахуй байгуулах төслийг дэмжсэнээр:
- Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, импортын хүнсний ногоог хязгаарлахад чиглэсэн юм.
ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 аж ахуй нэгжид арилжааны банкаар дамжуулан 214.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 47 хувийг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт, 21 хувийг ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт, 18 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт, 12 хүлэмжийн аж ахуй байгуулахад, 2 оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт олгосон байна.