ВИДЕО: Автомашинаасаа "хог гаргаж хаясан" жолоочийг 10 мянган төгрөгөөр торгожээ

ВИДЕО: Автомашинаасаа "хог гаргаж хаясан" жолоочийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд өчигдөр орой /2024.02.22/ нэгэн иргэн автомашинаасаа ууттай хог гаргаж хаяж буй бичлэг цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл тухайн иргэний энэ үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэнд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн хэмээн үзэж, 10 нэгж буюу 10 мянган төгрөгөөр торгожээ.

ВИДЕО: