“Токио-2020” олимпын тасалбарын загварыг танилцууллаа

“Токио-2020” олимпын тасалбарын загварыг танилцууллаа

Японы нийслэл Токио хотноо энэ зун болох олимпын наадам, паралимпийн наадмын тасалбарын 84 загварыг тус наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн лхагва гарагт танилцуулаа.

Тасалбарын загваруудад Японы уламжлалт дөрвөн өнгө болох хүрэн улаан, хөх цэнхэр, цайвардуу ягаан, гүн ногоон өнгийг ашигласан хэмээн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн юм. Тасалбарын загваруудад ашигласан дээрх дөрвөн өнгө тэмцээн болох газруудыг илэрхийлэх аж.