Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн автобусуудын арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг сэжиглэн шалгаж байгаа.
Гэтэл Я.Эрдэнэбилэг нь уг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа. Тэгвэл тухайн иргэнийг олж тогтоосон эсэхийг эх сурвалжаас тодруулахад "Я.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа" гэдгийг тодотголоо.