З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 29-ны өдөр болно

З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 29-ны өдөр болно

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Тус хэргийг шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан юм. Тухайлбал, шүүх хуралд гэрч ирээгүй, шүүгдэгч Б.Энх-Амгалан шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтайгаа танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж байсан юм. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.