Н.Наранбаатар гишүүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ

Н.Наранбаатар гишүүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг “Нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил ажилласан нэгэн. Энэ ч утгаараа тэрбээр" Нүүрсний хэрэг"-т холбогдсон гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан юм. 

Хуулийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татан шалгах явцдаа 16 объектыг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудаж байцаалт авсан байдаг. Улмаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирсэн ч уг саналыг хүлээж аваагүй юм. Түүнийг АТГ-аас бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр шалгаж, хэргийг прокурорт хүргүүлсэн байна.