Ховдын Эрдэнэбүрэн суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулсан зөрчлийг цагдаагаас шалгаад, ГБХХГ-т шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл цагдаагийн байгууллагагаас тус хэргийг хүүхдийн эрх зөрчих зөрчил хэмээн шилжүүлсэн байна.
Тодруулбал 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ.