Оюутнуудынхаа биед халдаж, зодсон Ж.Солонгын үйлдлийг зөрчил хэмээн үзэж, 100 мянгаар торгожээ

Оюутнуудынхаа биед халдаж, зодсон Ж.Солонгын үйлдлийг зөрчил хэмээн үзэж, 100 мянгаар торгожээ

Кино Урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго нь оюутнуудынхаа биед халдаж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнийг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. "Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн" гэжээ.