Ажлын байрандаа архидан согтуурсан "Тавантолгой төмөр зам"-ын ажилчдыг тус бүр нь 25 мянгаар торгосон байна

Ажлын байрандаа архидан согтуурсан "Тавантолгой төмөр зам"-ын ажилчдыг тус бүр нь 25 мянгаар торгосон байна

Ажлын байранд архидан согтуурч, ёс бус үйлдэл гаргасан гэх "Тавантолгой төмөр зам"-ын ажилчдыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.