ВИДЕО: Дуучин Б.Хонгорын хүү “The voice of kids” шоунд оролцжээ

ВИДЕО: Дуучин Б.Хонгорын хүү “The voice of kids” шоунд оролцжээ

Дэлхийд алдартай “The voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр жил бүр зохион байгуулсаар өдгөө долоо дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шоугаа “The voice of kids” нэрийн дор үзэгчдийн хүртээл болгож байгаа нь өмнөх жилүүдийнхээсээ илүү онцлог байгаа юм. Тодруулбал, тус шоунд энэ жил зөвхөн 8-14 насныхан оролцож, дуу хоолойгоо өргөх юм байна.  

Өнгөрсөн ням гарагт тус шоуны хоёр дахь дугаар олон нийтийн хүртээл болсон бөгөөд энэ үеэр дуучин Б.Хонгорын хүү оролцож үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм. Авьяаслаг хүүгийн үзүүлбэр дээр гурван шүүгч гурвуулаа эргэж харсан бөгөөд тэрээр дуучин Наагий-н багт нэгдсэн юм.