ВИДЕО: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б нь ажлын байрандаа архидан согтуурсан байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд гарав

ВИДЕО: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б нь ажлын байрандаа архидан согтуурсан байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд гарав

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гаргасан ёс бус үйлийн талаар таагүй мэдээлэл олон нийтэд хүрэх болсон. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч бүсгүйн эмзэг газарт хүрсэн гэх хэрэг гарч монголд төдийгүй гадаад оронд мэдээлэл нь гарч байв. 

Тэгвэл өнөөдөр /2024.02.27/ олон нийтийн сүлжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б нь ажлын байранд архидан согтуурсан байж болзошгүй гэх бичлэг гараад байна. Харин тус үйл явдал нь хаана, хэзээ болсон, цэцийн гишүүн мөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Учир нь үүнд Үндсэн хуулийн цэц болоод холбогдох төрийн байгууллагаас ямар нэг мэдээлэл гараагүй байна. Бичлэгт гадуураа хар өнгийн хүрэм, малгай өмссөн этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой, газарт унах нь харагдах ба мөн түүнийг албаны  хувцастай хүн түшиж байгаа нь харагдах ажээ. 

ВИДЕО: