12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад "хүн хулгайлах", "хүчиндэх", "хүн алах" зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад "хүн хулгайлах", "хүчиндэх", "хүн алах" зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн хэргийг мөрдөн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэлээлсэн билээ. 

Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Иргэн Г.Гантулга гэгч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.