Төрийн хамгаалалт хүсч байсан О.Сийлэгмаа нь БЗС-тай холбогдсон эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөр ажлаасаа чөлөөлөгдсөн үү

Төрийн хамгаалалт хүсч байсан О.Сийлэгмаа нь БЗС-тай холбогдсон эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөр ажлаасаа чөлөөлөгдсөн үү

Прокурорын байгууллагаас өчигдөр /2024.02.27/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсээс 364 нь улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай бөгөөд 262 суралцагч нь зөрчилтэй байгаа болох нь тогтоогдсон талаар мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл прокурорын байгууллагын мэдээлсэн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүсийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа нь одоогоос жил гаруйн өмнө шүгэлж үлээж, хууль бус үйлдлийг илчилж байсан билээ. Улмаар тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөж, Төрийн хамгаалалт хүсэж байсан юм. 

Тэгвэл энэ бүхнээс үзэхэд магадгүй БЗС-тай холбогдсон эрх мэдэлтэй, албан тушаалтнуудын нөлөөллөөр Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа нь ажлаасаа чөлөөлөгдсөн үү гэх хардлагыг төрүүлж байна. Нөгөөтээгүүр БЗС-тай холбогдсон нөлөө бүхий албан тушаалтнууд нь хэн байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.