Г.Гантулга гэгч нь үйлдсэн хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн амь насыг нь хөнөөжээ

Г.Гантулга гэгч нь үйлдсэн хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн амь насыг нь хөнөөжээ

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн жигшүүр хэрэг гарсан билээ. 

Тэгвэл Г.Гантулга гэгч нь үйлдсэн хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн амь насыг нь хөнөөсөн гэж прокурор үзэж, ялласан байна. Тодруулбал, прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж  үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.