ШУУРХАЙ: "БНХАУ-ын тагнуул Уйгуруудыг мөрдөхийн тулд мэдээлэл цуглуулж байсан ба Монгол Улсын мэдээллийг ч хакердаж цуглуулсан" гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: "БНХАУ-ын тагнуул Уйгуруудыг мөрдөхийн тулд мэдээлэл цуглуулж байсан ба Монгол Улсын мэдээллийг ч хакердаж цуглуулсан" гэж мэдээлжээ

АНУ "Вашингтон Пост" сонинд энэ сарын 21 /2024.02.21/-ний өдөр, Хятадын тагнуул, цэргийн эрх баригчид өөрсдийн хамгаалалтын компанийг ашиглан гадаадын засгийн газар, компани, дэд бүтцэд их хэмжээний кибер халдлага үйлдэж байсан талаар мэдээлжээ. 

Тодруулбал, "Хятадын засгийн газартай холбоотой хакерын бүлэглэлийг илрүүлсэн бөгөөд тухайн хакерын бүлэглэлээс алдагдсан мэдээлэлд 570 гаруй файл, зураг, чатын бүртгэлийн бичлэг гэх мэт зүйлс багтсан бөгөөд ойролцоогоор 8 жилийн хугацаанд Хятад улс доторх төрийн өмчит бус компаниуд болон гадны улсын мэдээллийг хакердаж, цуглуулсан байна" гэжээ.

Тус баримтууд нь Шанхайд төвтэй ISoon буюу Anxun гэгддэг компаниас ирсэн бөгөөд энэ компани нь Хятадын засгийн газрын яамд, аюулгүй байдлын бүлгүүд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний дагуу хакердах болон бусад аргаар цуглуулсан мэдээллийг зарж борлуулдаг аж.

Тус мэдээлэлд Солонгосын харилцаа холбооны компаниас цуглуулсан мэдээлэл, Энэтхэгийн цагаачлалтай холбоотой 95.2 гигабайт (ГБ) мэдээлэл, 3 терабайт (ТБ) дуудлагын бүртгэл, түүнчлэн Хонг Конг, Казахстан, Малайз, Монгол, Балба, Тайвань зэрэг улсын мэдээлэл багтсан байна. Мөн хамгийн ноцтой нь АР агентлагийн мэдээлснээр, хакердсан гэрээний төслүүдийн дунд Шинжаан-Уйгурын өөртөө засах орныг терроризмын эсрэг технологиор хангах, Төв Ази болон Зүүн өмнөд Азийн Уйгуруудыг мөрдөх зорилгоор олон нийтийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний тухай мэдээлэл байжээ. Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.