Сүлжээ дэлгүүрээс хулгай хийж буй бичлэг цацагдсан асуудлыг цагдаагаас шалгаж эхэлжээ

Сүлжээ дэлгүүрээс хулгай хийж буй бичлэг цацагдсан асуудлыг цагдаагаас шалгаж эхэлжээ

Сүлжээ дэлгүүрүүдээс "Choco pie" зэрэг зүйлсийн мэдэгдэлгүй аваад гарч гүйж буй машинтай залуусын бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ.

Тэгвэл цахим сүлжээнд цацагдсан уг бичлэгүүдтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс сүлжээ дэлгүүрээс хулгай хийсэн байж болзошгүй залуусыг олж тогтоон, шалгах ажиллагааг үргэлжилж байгаа аж. Тухайн бичлэгт гарч буй залуус нь нэгнийгээ шийтгэж, тоглосон гэх тайлбарыг хийгээд байгаа гэх албан бус мэдээлэл байна. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө