ШУУРХАЙ: З.Энхболд "өвчтэй" гэсэн шалтгаанаар шүүх хурлыг гуравдугаар сарын 7-н хүртэл хойшлуулжээ

ШУУРХАЙ: З.Энхболд "өвчтэй" гэсэн шалтгаанаар шүүх хурлыг гуравдугаар сарын 7-н хүртэл хойшлуулжээ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 29-ны өдөр буюу өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл З.Энхболд өвчтэй учраас шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-ны өдрийн 13.30 цаг болтол хойшлууллаа. Тус хэргийг шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан юм. Тухайлбал, шүүх хуралд гэрч ирээгүй, шүүгдэгч Б.Энх-Амгалан шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтайгаа танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж байсан юм. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө